Dansran Хүннү Зүүлт
Dansran Хүннү Зүүлт
Dansran Хүннү Зүүлт
Dansran Хүннү Зүүлт
Dansran Хүннү Зүүлт
Dansran Хүннү Зүүлт
Dansran Хүннү Зүүлт

Dansran Хүннү Зүүлт

HU113SN
Dansran
78,000 ₮
78,000 ₮
78,000 ₮
Түр дууссан
 

Dansran брэндийн “Хүннү” коллекц

• Үндсэн металл: Ган төмөр
• Бүрэлт: Мөнгө
• DANSRAN брэндийн бэлгийн хайрцаг, ууттай

Хадны зурагнаас санаа аван урласан "ХҮННҮ" зүүлтүүдийг танилцуулж байна.

Монголчууд бид Хүннүг өөрсдийн өвөг дээдэс хэмээн үзэж, тулгар төрийн түүхийг Хүннүгээс эхлэн тооцдог билээ.  Хүннү гүрэн МЭӨ 209-МЭ 93 онд оршиж байсан анхны эзэнт гүрэн юм. 

Модун шанью тархай бутархай байсан тал нутгын нүүдэлчдийг нэгтгэн Хүннү гүрнийг байгуулсан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Монголын Хүннү бол Азийн умард тал нутагт байгуулагдсан асар хүчирхэг нүүдэлчдийн эзэнт гүрэн байв. Хүннүгийн соёл нь Евразид тархаж, хөрш улс орнуудад хүчтэй нөлөөлсөн байдаг.
Монгол улсын газар нутаг бол Хүннүгийн голомт нутаг юм. Хүннүчүүдийн үлдээсэн түүх дурсгалын дийлэнх нь манай оронд байдаг нь судалгаагаар тогтоогдоод байгаа билээ.

Хүннү нарын дунд чулуу, мод, яс, эвэр сийлбэр, хүрэл, мөнгө, алтан цутгамал, цоолбор чимэглэл, элдэв хээ угалзаар чимэглэсэн ширмэл хатгамал, зураасан зураг, хадны зураг зэрэг урлагын зүйлс маш сайн хөгжсөн байсан нь монгол нутагт байгаа хадны зургын ил үзүүлэн гэж болох дурсгалт газрууд болон дэлхийн олон орны музейд хадгалагдаж байгаа болон археологийн малтлагаар илэрсэн олон тооны баялаг олдвороос тодорхой харагддаг билээ.

Бидний өвөг дээдсийн бидэнд үлдээсэн ховор чамин бүтээлүүдийг гоёл чимэглэлдээ шингээн өдөр тутамдаа зүүж гоёх боломжтой боллоо бүсгүйчүүдээ.
Өөрийн хүссэн хэмжээнд тааруулан хялбархан уртасгаж богиносгон зүүх боломжтой гоёмсог бөгөөд өвөрмөц зураг дүрслэлтэй зүүлтнүүд дан болон давхар гэсэн сонголттой.