Керамик урлалын анхан шатны сургалт
Керамик урлалын анхан шатны сургалт

Керамик урлалын анхан шатны сургалт

Studio
80,000 ₮
80,000 ₮
Түр дууссан
 

Хааяа ч гэсэн стресс, дарамтаас холдож өөрийгөө цэнэглэх хэрэгцээ бид бүгдэд тулгамддаг билээ.

Иймд манай урлан та бүхнийг хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ хөгжилтэй, бүтээлч байдлаар эерэг уур амьсгал бүтээх 2 цагийн анхан шатны керамик урлалын сургалтандаа урьж байна.

Байршил: БЗД, UB Tower Plus

Сургалтын хөтөлбөр

  1. Угтан авах (10 минут) - Зочдыг найрсгаар угтан авч, цай кофе санал болгоно. Хөтөлбөрийн явц болон шавар урлалын үндсэн процессыг товч танилцуулна. 
  2. Бүтээлээ сонгох (10 минут) -  Зочид бэлдсэн загваруудаас өөрт таалагдсан бүтээлээ сонгоно. (аяга, таваг, ваар, гоёлын эдлэл гэх мэт)
  3. Материалтай танилцах (5 минут) - Шавар болон хэрэгслүүдийг тарааж, хэрхэн ашиглах талаар энгийн заавар өгнө. 
  4. Бүтээл хийх (60–70 минут) - Үндсэн хэсэг. Зочид өөрийн сонгосон бүтээлийг гараар урлана. Багш чиглүүлж, тусалж, чөлөөт, хөгжилтэй уур амьсгал бүрдүүлнэ. 
  5. Чимэглэл, эцсийн засвар (15 минут) - Бүтээлээ гөлгөр болгож, нэр, хээ, текстур зэрэг хувийн онцлог нэмнэ. 
  6. Дурсамж үлдээх (10 минут) - Бүтээлээ танилцуулж, хамтын зураг авхуулна. 
  7. Дуусгалт (5 минут) - Бүтээлүүдийг хатаахад бэлдэж, орчныг цэвэрлэнэ. 
  8. Дараагийн процесс (5 минут) - Бүтээлийн дараах шат (хатаах, шатаах, өнгөлөх) болон авах хугацааг тайлбарлана.

Бэлэн бүтээлийг 10–14 хоногийн дараа хүлээн авна.

Хөтөлбөрийн онцлог 

  • Мэргэжлийн багшийн зааварчилгаа
  • Анхан шатанд тохиромжтой
  • Найз нөхөд, баг хамт олноороо ирж эерэг уур амьсгал бүтээх, хоорондоо дотносох
  • Гар урлалыг туршлага болгон мэдрэх боломж
  • Өөрийн гараар хийсэн дурсгалт бүтээлтэй үлдэнэ.

Уг хөтөлбөр нэг ээлжинд 8-10 хүлээн аваөх боломжтой бөгөөд 1 хүний төлбөр 80.000₮