Цуглуулга: “Жаргалтайн дэлгэр” керамик коллекц
Монголчууд бид зун цагийг “дэлгэр цаг” хэмээн билэгдэж ирсэн нь учиртай. Энэ бол хүн малын зоо тэнийж, байгаль дэлхий өнгө жавхаагаа нэмж, айл гэр бүрийн амьдралд гэрэл гэгээ дэлгэрдэг онцгой улирал билээ.
Билгийн шинэ жил айлчлан ирэх энэ мөчид хаврын анхны амьсгал мэдрэгдэж, зуны дэлгэр цаг айсуйг сануулна. Шинэ жилийн шинэ эхлэл нь дулаан, элбэг хангалуун, амар амгалан улирлын эхийг тавьдаг.
“Жаргалтайн дэлгэр” керамик коллекц нь энэхүү зуны дэлгэр сайхан цагийг билэгдэн, айл бүрийн гал голомтод дулаан уур амьсгал, амьдралд тайван хэмнэл, эгэл атлаа гүн жаргалын мэдрэмжийг авчрахыг зорин бүтээгдлээ.
Дэлгэр цагийн ивээл айл бүхэнд дэлгэрэх болтугай.
Зураач: Болдбаатар Наранбаяр #boldbaatar_naranbayar