Бидний тухай

Манай компани нь 2016 онд бизнесийн гараагаа эхэлсэн бөгөөд бүтээгдэхүүний чанар болон загвараараа дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн Newbridge Silverware, Spark Silver Jewelry, Pierre Lannier, Max Benjamin зэрэг Европын алдартай брэндүүдийн гоёл чимэглэл, бугуйн цаг, тасалгааний үнэртэнгүүд зэрэг бүтээгдэхүүнүүдийг албан ёсны дистрибьюторийн эрхтэйгээр Монголын хэрэглэгчдэд хүргэсээр ирсэн билээ.

Дээрх туршлагадаа суурилан бид Монголын хэрэглэгчдэд боломжийн үнээр, өвөрмөц загвар хийцтэй гоёмсог бүтээгдэхүүн хүргэх хүсэл дор өөрийн нэрийн “Дансран” брэндийн гоёл чимэглэлийн коллекцоо танилцуулсан билээ. Дансран гэдэг нь шулуун шударга гэсэн утгатай төвд үг юм. Дэлхийн стандарт жишигт нийцэхүйц чанар, Монгол үндэсний өв соёлыг агуулсан хэв маяг, хамгийн боломжит үнэ зэргийг нэг дор агуулсан нь Дансран брэндийг тодотгох гол онцлог юм. 

Манай салбарууд:

  • Улсын Их Дэлгүүрийн 1 давхарт, урсдаг шатны дэргэд DANSRAN тасаг
  • Шангри-Ла Молл худалдааны төвийн 2 давхарт DANSRAN тасаг

УТАС: 9515 6222

Facebook: DansranMongolia

Instagram: Dansran_Mongolia

e-mail: info@dansran.mn