2022оны загвар болон гоёл чимэглэлийн чиг хандлага.
2022оны загвар болон гоёл чимэглэлийн чиг хандлага.
Үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг загварын ертөнцөд энэ жил хээ хуар бүхий өнгөнүүд, дулаан ягаан өнгө болон тод гялалзсан өнгөнүүд трэнд байхнээ. Мөн тод өнгийн цүнх, мини юбка, том цамц, цээживч, платформ ултай гуталнууд, торон мэт хувцаснууд, jumpsuit трэнд байхыг загвар зохион бүтээгчид онцолсон байна. Материалын хувьд байгалийн гаралтай даавуун материал, хөвөн материал, гялгар материал, хамба хилэн, илгэн арьсан материалууд зонхилохнээ.
Гоёл чимэглэл нь хувцас шиг таныг дулаацуулахгүй ч эерэг дулаан энергийг танд болон бусдад дамжуулж чадах увидастай бөгөөд тухайн зүүсэн хүнийхээ сахиус болж байдаг байна.
Гоёл чимэглэлийн трэнд ч мөн адил цаг үеэ даган өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. 2022 онд анхаарал татахуйц загварлаг, гялалзсан элемэнтүүд бүхий тод, болор болон хагас үнэт чулуунууд, сувдан ээмэг, зүүлт трэнд байх нь. Мөн угсаатны эдлэл хэрэглэл, дүр дүрслэл зэргийг шингээсэн гоёлууд эргэн ирж байгааг загвар зохион бүтээгчид онцолжээ.