Бид Ирланд улс руу хөлгийн жолоо заллаа

Бид Монгол брэнд, Монгол өв соёлоо дэлхийд таниулах том зорилго тээн, худалдаа үйлчилгээний олон зуун жилийн соёл, стандарт өндөр хөгжсөн Ирланд улсад салбар дэлгүүрээ нээж, тэндээс суралцсан зүйлүүдээ улам баяжуулан, бүтээгдэхүүний чанар болон үйлчилгээний стандарт гэх мэт олон талаа улам сайжруулан ажиллахыг зорьж байгаа билээ.

Манай Ирландад нээсэн салбар дэлгүүр дөнгөж 3 сар болж буй хэдий ч бид маш ихийг суралцаж улмаар бүр ихийг хийж бүтээхээр шаргуу ажилласаар байна.

Энэ бүхэн бол биднийг байнга дэмжиж, үргэлж урам зориг өгч, урагшлах хүч  болж байдаг үнэнч хэрэглэгчидийн маань ч амжилт юм шүү. Биднийг дэмждэг та бүхэндээ баярлалаа.

Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. 

Сэтгэгдэл үлдээх