''Гоо марал'' коллекц-н маань үүсэл

" Гоо марал " коллекц

Монгол орон бол хүн төрөлхтөний урлаг үүсэж хөгжсөн өлгий нутагын нэг гэдэгийг эрдэмтэн судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг байна. Хүрэл зэвсгийн үеэс Монгол орон " амьтны загварт урлаг "-ын голомт нутгын нэг болж нүүдэлчин амьдралтай салшгүй холбоотой дүрслэх урлаг маш өндөр түвшинд хөгжсөнийг эртний олдвор, хадны зураг, эд хэрэглэл гэх мэт зүйлүүд нотлон харуулдаг байна.

Эртний Монголчууд марал бугыг тэнгэрийн унаа хэмээн билгэдэж ихэнхдээ тэнгэрт тэмүүлсэн, сүр хүчтэй байдалаар хад чулуун хөшөө, эд хэрэглэл дээр дүрслэн зурж үлдээсэн байдаг байна.

Мөн Монголчууд Гоо Марал, Бөртэ чонын удам хэмээн зарим түүх, домогт өгүүлсэн байдаг нь: Монголчууд дээд тэнгэрээс заяатай, бусдаас ангид сүр хүчтэй гэсэн үзэл санаатай холбоотой хэмээн зарим судлаачид үздэг байна.

Ийнхүү бид өнө эртний хадны зураг, түүх домгоос санаа авсан " Гоо марал" коллекцоо урлаад байгаа билээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх