" Хүннү " коллекцын бэлгэдэл болон дүрслэлийн тухай
Хүннүгийн сүйх тэргийг шүхэрт тэрэг болон мухлагт тэрэг хэмээн ангилдаг байна.Үүнээс шүхэрт тэрэг нь ямбаны зориулалттай, ихэс дээдсийн хэрэглээ байжээ гэдэг нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Тухайн үед шүхэрт тэргийг алт, мөнгө, хүрлийг ашиглан гайхалтай нарийн уран сэтгэмжтэй урлаж, эрдэнийн чулуунуудыг шигтгэж чимэглэсэн ер бусын тансаг бөгөөд гүн гүнзгий утга бэлгэдлийг агуулсан байдлаар урладаг байжээ. 6-7 ийм тансаг бүтэн сүйх тэрэгнүүд археологийн малтлагаар илэрсэн байдаг.

Дансран брэндийн " Хүннү " коллекцид багтсан сүйх тэрэгтэй гүнжийн дүрсийг гоо үзэсгэлэн болоод хатан мэт ихэмсэг, ухаалаг, үргэлж хүндлүүлж, хайрлуулж байхын бэлгэдлээр урласан билээ.

" Хүннү "коллекцид багтсан бас нэгэн өвөрмөц дүрслэл бол тамга тэмдгүүд юм. Эдгээр тамга тэмдгүүд нь маш өвөрмөц дүрслэлтэй бөгөөд онгин тамга болон түүнээс дам үүсгэмэл тамга, бусад тамга хэмээн тайлан ангилж үздэг байна.

Урлаг ба гоо зүйн хувьд өндөр түвшинд бүтээсэн эртний түүх соёлын нандин өвөөс санаа аван урласан учир бэлгэдэлтэй хүн, морь, шүхэрт тэрэг, аргаль, тамга тэмдэг гэх мэт 7 төрлийн чамин зүүлтүүд худалдаанд гарсан байгаа. Мэс заслын багаж хийдэг зэвэрдэггүй ганг мөнгөөр бүрэн, уртасгаж богиносгох хялбар шийдэлтэйгээр урлаад байгаа билээ.
