“Жаргалтайн дэлгэр”-Зуны дэлгэр цагийг айл бүрт залсан ахуйн гоо зүй

 

Монголчууд бид зун цагийг “дэлгэр цаг” хэмээн билэгдэж ирсэн нь учиртай. Энэ бол хүн малын зоо тэнийж, байгаль дэлхий элбэгшин, айл гэр бүрийн амьдралд гэрэл гэгээ нэмэгддэг онцгой улирал юм.

Жаргалтайн дэлгэр” керамик коллекц нь энэхүү зуны дэлгэр сайхан цагийг билэгдэн, айл бүрт дулаан уур амьсгал, тайван хэмнэл, эгэл атлаа баяр жаргалтай мэдрэмж авчрахыг зорин бүтээгдлээ.

Зуны дэлгэр цаг ба Наадмын утга учир

Монголчууд зун цагтаа Наадам хэмээх их баяраа өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Наадам бол зүгээр нэг баяр цэнгэл бус,

— түүх соёлоо дээдлэх

— үндэсний үнэт зүйлсээ өвлүүлэн үлдээх

— хамтын бахархлаа илэрхийлэх утга төгөлдөр баяр юм. Энэ өдрүүдэд бид чимэг гоёлоо өмсөн зүүж, эрийн гурван наадамдаа бахдан, эгэл боловч баяр жаргалтай Монгол ахуйн жинхэнэ дүр төрхийг бүтээдэг.

Наадам ба Их хүндэтгэлийн эхлэл 

Монголчуудын баяр наадмын уламжлал нь эртний түүхтэй бөгөөд түүний нэгэн чухал эхлэл нь XVII зуунд зохиогдсон Даншиг наадам юм.

 

Түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр

1639–1640 оны орчимд Монголын анхны Богд Жавзандамба хутагт, Өндөр Гэгээн Занабазар-ыг шашны тэргүүний сэнтийд залж, хүндэтгэл өргөн зохион байгуулсан их ёслолын баяр наадам нь Даншиг наадмын түүхэн эхлэл хэмээн үздэг. Энэхүү баяр нь шашин, төр, соёлын нэгдлийг илэрхийлсэн өргөн хүрээтэй их ёслол байсан бөгөөд бөх барилдаан, морин уралдаан зэрэг Монголчуудын эртний наадгайн уламжлал энд нэгэн цул болон зангилагдсан байдаг.

 

Цаг хугацааны явцад Даншиг наадам нь

ард түмний баяр цэнгэл, үндэсний их наадмын соёлын суурь болж, өнөөгийн Наадам баярын хэлбэр, утга агуулга алгуур бүрэлдэн тогтсон гэж судлаачид үздэг. Их соёлын дурсамж Өндөр Гэгээн Занабазар бол Монголын шашин, урлаг, философи, гоо зүйн сэтгэлгээний нэгэн оргил илэрхийлэл билээ. Түүний үлдээсэн соёлын өв, оюуны үнэт зүйлс, гоо сайхны тухай ойлголт нь өнөөдөр ч Монголчууд бидний үндэсний бахархал болсоор байна. Эдгээр их өв, түүхэн дурсамжууд нь бидний өдөр тутмын амьдралд амгалан тайван, энэрэл, тэнцвэрийг сануулж байдаг билээ. Орчин үеийн ахуйд шингэсэн дэлгэр мэдрэмж

 

Жаргалтайн дэлгэр” коллекцын уур амьсгал,

хэлбэр дүрслэл, өнгө мэдрэмжид — зуны дэлгэр цагийн нарлаг дулаан — Наадмын баяр хөөр — Монгол ахуйн энгийн атлаа уужим гоо зүй шингэсэн бөгөөд эдгээр нь ахуйн хэрэглээгээр дамжин айл гэрт тайван хэмнэл, дулаан мэдрэмж авчрахыг зорьсон юм. Магадгүй орчин үеийн бидэнд хамгийн хэрэгтэй гоо зүй бол чимээгүй тайвшрал, энгийн атлаа утга төгөлдөр оршихуй ч байж мэднэ. “Жаргалтайн дэлгэр” — зуны дэлгэр цагийн билэгдэл, Монгол ахуй, их соёлын дурсамж.

 

Таалан болгооно уу.

Сэтгэгдэл үлдээх