Гоёл чимэглэлийн арчилгаа
Гоёл чимэглэлээ хайрлан хамгаалах талаарх бидний өгч буй дараах зөвлөгөөг дагаж хэвшээрэй
- Хувцаслах үедээ гоёл чимэглэлээ хамгийн сүүлд зүүж хамгийн түрүүнд тайлах, тайлах үедээ хувцсанд гогодож гэмтэхээс сэргийлэх
- Элдэв химийн найрлагатай бодис нь гоёл чимэглэлийг зэврээх, өнгийг нь алдуулах эрсдэлтэй тул үсний лак, үнэртэй ус, саван, биеийн тос, чийгшүүлэгч зэргийг түрхэж дууссаны дараа гоёл чимэглэлийг зүүх
- Усанд орох, угаалга үйлдэх, фитнесс, бэлтгэл дасгал хийх үедээ гоёл чимэглэлээ тайлж хэвших
- Ширээ, сандал мэт тавилгын гадаргууд цохигдож үрэгдэхээс сэргийлэх
- Зүүж хэрэглээгүй үедээ гоёлоо тус тусад нь өөрийн хайрцаганд нь, эсвэл бусад зориулалтын хайрцаганд хадгалж хэвших
- Хүн хүний биеийн онцлог болон улирлаас хамаарч их бага хэмжээгээр биеэс тос ялгардаг учир зүүсний дараа гоёл чимэглэлээ хуурай зөөлөн даавуун материалаар арчиж хэвшвэл шинэлэг байдал болон өнгөө удаан хадгална.
- Гоёл чимэглэлийг цэвэрлэхдээ цайруулагч, хлор зэрэг химийн найрлагатай элдэв өнгөлөгч бодис, цэвэрлэгч шингэн, ширүүн материал зэргийг ашиглахгүй байх
Зүй зохистой хэрэглээ нь таны гоёл чимэглэлийг удаан хугацаанд шинээрээ мэт тантай хамт байх нөхцөлийг бүрдүүлнэ.
САНАМЖ:
Цаг хугацааны эрхээр аливаа БҮРМЭЛ бүтээгдэхүүний бүрэлт арилдаг гэдгийг анхаараарай.
Avsan eemeg mash ih taalagdlaa bayrlla ih chanartai bs zuuhed hungun evteihen bna