Чингэс хааны төрийн есөн хөлт цагаан нэг бий
Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл Агаар тэнгэрийн цээлд цагаан шонхор дэвж Ариун салхины сэвшээнд есөн туг намирч Алтан соёмбоны гал ариун зүрхэнд минь бадамлан Ардын цэнгэл наадам Монгол нутагт минь эхэллээ.
Эзэн хүлэг хоёр нь хийморио дэвсэн сөгдөж тосдог Эрхэт төрийн шүтээн есөн цагаан сүлд мину.
1206-р оны барс жилд Эзэн богд Чингис хаан эсгий туургатан улсаа нэгтгэж Их Монгол улсыг байгуулаад есөн хөлт цагаан тугийг төрийн сүлд, түмний шүтээн болгож үеийн үед, үрийн үрд үүрд эрхэмлэн тахихыг зарлиг болгожээ.
Их эзэн Чингис хаан, Хүннү дээдсээс уламжлагдан ирсэн есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан тугийг босгон тахиснаас хойш бидний өвөг дээдэс өнөөг хүртэл онголон шүтэж дээдэлсээр ирсэн билээ. Мянган цагаан адууны гөхөл дэлээр хийсэн нь мянган адууны хүчээр төрөө бат бэх барьж байхыг бэлгэджээ.
Монгол хүн бүрийн бахархал, өв соёлын минь нэг Монгол наадам эхэлж байна. Та бүхэн минь сайхан наадаарай.